Compliance

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

ISO/IEC 27001:2022 гэрчилгээ

Гараг Финанс ББСБ-ын цахим хуудсаар зочилж буй танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Манай байгууллага нь Монгол Улсын банк бус санхүүгийн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн, харилцагчиддаа найдвартай, шуурхай, ил тод үйлчилгээ үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж буй санхүүгийн байгууллагуудын нэг билээ.

Гараг Финанс нь олон мянган харилцагчийнхаа санхүүгийн хэрэгцээг хариуцлагатай, шударга, нээлттэй зарчмаар хангаж ирсэн бөгөөд энэ хугацаанд хуримтлуулсан туршлага, нэр хүнд болон харилцагчдын итгэл бидний хамгийн үнэт хөрөнгө мөн.

Бид Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо (ISMS)-г үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, олон улсын ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагын дагуу харилцагч таны мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгийн өндөр түвшинд хамгаалах тогтолцоог албан ёсоор хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гараг Финанс нь харилцагч бүрийн итгэлийг хамгаалж, санхүүгийн найдвартай хамтын ажиллагааг үргэлж эрхэмлэн ажиллах болно.